Америкийн сангийн яамны мэдэгдсэнээр “Хойд Солонгос руу зэвсэг, тансаг зэрэглэлийн бараа нийлүүлдэг Туркийн SIA Фалкон Интернейшнл Групп, түүний гүйцэтгэх захирал Хусейн Сахин, ерөнхий менежер Эрхан Кулха нарыг хар жагсаалтад оруулсан” байна.

Мөн тус компанитай зэвсгийн гэрээ хийсэн гэх Монгол дахь Хойд Солонгосын элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны консул Ри Сон Унд хориг тавьжээ.

SIA Фалкон компани нь батлан хамгаалах, мал аж ахуй, эрчим хүч, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван тивийн 30 гаруй орны хүчний байгууллагад нийлүүлэлт хийсэн гэнэ.  

Америкийн ерөнхий нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх Ням гарагт Хойд Солонгост айлчилж удирдагч Ким Жон Унтай цөмийн зэвсгийн асуудлаар ярилцах юм. Үүнээс гадна оны сүүлээр хийж магадгүй хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар ярих гэнэ.

Америкийн ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн зургадугаар сард хийсэн анхны дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудалд хамтарч ажиллахаар болсон. Гэвч Америк Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоохоос нааш эдийн засгийн хоригоо цуцлахгүй гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, New York times