Тус хэлэлцүүлэгт эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд оролцож манай улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тулгамдаж буй асуудлуудын талаар авч хэлэлцсэн юм.

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны талаар илтгэсэн анагаах ухааны доктор Э.Одхүү “Манай улсын эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Үүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна” гэлээ.

Харин эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавьсан СЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл “Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгаа”-г онцолсон юм.

Эрэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар,

  • Нас баралт 40-44, 50-54 насанд өндөр
  • Улаанбаатар, Ховд, Орхон аймагт архинд донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр
  • Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.58 бөгөөд эмэгтэйчүүдийн наснаас 9.5 жилээр богино байна
  • Манай улс эрэгтэйчүүдийн нас баралтаар дэлхийн 200 орноос 159-д бичигджээ
  • 15-64 насны эрэгтэй хоёр хүний нэг нь тамхи татаж, 37.5 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэгдэг
  • Гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай байна
  • Эрэгтэйчүүд элэг, уушгины хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувь дахин их
  • ДОХ-ын 260 тохиолдол бүртгэгдсэнээс 208 нь эрэгтэйчүүдэд илэрсэн
  • Нийт эрэгтэйчүүдийн 40 хувь нь биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ их гэж гарсан байна.

Үүнэс үзэхэд Төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах, бодлого гаргах шаардлагатай байгааг харуулж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.