Монголын MMCG судалгааны байгууллагын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар манай улсад нэг хүнд жилд дунджаар 37.1 литр шар айраг ногдож байна гэсэн дүгнэлт гарчээ.

Шар айргийн хэрэглээгээр Чех улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд жилд нэг хүнд 142.6 литр шар айраг ногддог бол Ази тивд Солонгос улс тэргүүлдэг бөгөөд  нэг хүнд 45.8 литр шар айраг ногддог байна.

Манай улсын  зах зээлд нийт 67 нэр төрлийн шар айраг худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгчдийн насны ангилал, хэрэглээний хандлага, брэндийн сонголт зэрэг нь жил ирэх бүр өөрчлөгдөж байгаа гэдгийг судалгаагаар харуулжээ.

Шар айргийн  талаар Химийн ухааны доктор И.П.Клименко бичсэн  нийтлэлдээ “алкоголь дундаас эрчүүд эмэгтэйчүүдийн бэлгийн дааварт  хамгийн сөрөг нөлөөтэй нь шар айраг юм.

Шар айрагт  гашуувтар амт оруулахад ашигладаг зөрөг цэцгэнд фитоэстрогон буюу дааврын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг химийн бодисын нэгдэл агуулагддаг.

Эрэгтэй хүн шар айраг их хэрэглэвэл эр, эм бэлгийн дааврыг тодорхой хэмжээнд холилдуулан эрч хүчгүй, эм хүмүүсийн шинж давамгайлсан нэгэн болдог. Мөн бие галбир нь өөрчлөгдөж, бөгс гэдсээрээ бүдүүрдэг гэжээ.

Харин эмэгтэй хүн шар айргийг их хэрэглэснээр бие махбодод фитоэстроген болон бусад төрлийн бодис нэвтрэн орсноор дааврын хэмжээг ихсэх, цаашлаад үргүйдүүлэх аюулд ордог гэсэн байна.

Шар айраг уусан эр хүн эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлэх нь багасдаг бол эмэгтэй хүнийх эсрэгээрээ нэмэгддэг. Энэ нь дааврын ялгаралтай хамаатай гэж бичжээ.

Цусан дахь алкоголийн шингэх хугацаа

Уусан хэмжээ (хэмжих нэгж)
Эрчүүд Эмэгтэйчүүд
Уулт (хэмжих нэгж) 1 2 3 4 5 1 2 3 4 5
Шар айраг (500 гр) 2

цаг

12ц 12ц 18ц 24ц 30ц