ЭМЯ-аас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Солонгост байгаа 35 настай Монгол иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан гэлээ.

Тус иргэн элэгний архаг үрэвсэлтэй ба энэ сарын 12-нд Солонгост эмчлүүлэхээр явсан байна.

Тэрээр Солонгост очоод коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь нэмэх буюу халдвартай гэж гарсан гэнэ. 

ЭМЯ-аас тухайн иргэн Солонгост эмнэлгээр явж байхдаа халдвар авсан байх гэсэн дүгнэлтийг гаргаж ба хаагуур явсныг судалж байна гэлээ.

Харин Солонгосын хэвлэлүүдээр коронавирусийн халдвар авсан Монгол иргэн энэ сарын 20-нд Монголоос ирсэн гэж мэдээлсэн юм. 

Үүнээс гадна Японд коронавирусийн халдвар нэмэгдэж тул хилээ хаах тухай хүсэлтийг ЭМЯ-аас Улсын комисст хүргүүлсэн байна