Гурван улсын найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үдийн хамтарсан арга хэмжээг зохион байгууллаа.

Үүний хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны бизнес форум болж гурван хотын хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага, цаашдын хөгжил дэвшлийн талаар хэлэлцсэн байна.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, зорчигч болон ачаа тээвэрлэлт, логистик, эрүүл мэнд шинжлэх ухаан, боловсрол, аялал жуучлалын салбарын гурван талын хамтын ажиллагааг тодорхойлсон байна.

Түүнчлэн хотуудын стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн саналыг боловсруулах гэнэ. Цаашлаад эдийн засгийн коридор байгуулах бодлогын бичиг баримтыг боловсруулах юм байна.

Арга хэмжээний хүрээнд гурван хотын дарга нар албан уулзалт хийх бөгөөд Монгол, Хятад, Оросын аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 2-4-нд Мишээл экспо төвд болох юм.