Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол шуудан компаниас Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой сэдэвт шуудангийн марк гаргалаа.

Тус маркад үндэсний хувцастай хүүхдүүд, хоёр орны төрийн далбаа,  улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээг дүрсэлсэн байна.

Энэхүү шуудангийн марк нь хоёр орны харилцааны бэлгэдэл, марк сонирхогчдын цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа болно гэж албаныхан үзжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Хятадын элчин сайд Шин Хаймин нар тус маркийн анхны дугтуйд гарын үсэг зурсан ба Монгол маркийн музейд хадгалах гэнэ.

Энэхүү марк нь манай улс 1924 онд Элдэв-Очир нэртэй анхны марк гаргаснаас хойшхи 1052 дахь сэдвийн марк юм.