Монгол-Хятадын экспог зохион байгуулах Ажлын хэсгийн анхдугаар хурал ХХААХҮЯ-нд боллоо. Хурлаар Монгол-Хятадын экспо есдүгээр сард Өвөр Монголын Хөх хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үеэр ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцууллаа. Мөн тэрээр арга хэмжээг зохион байгуулахдаа дэд ажлын хэсгүүд Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж байхыг үүрэг болгожээ.

Түүнчлэн бэлтгэл ажил зуны улиралд явагдах тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоотой ажиллахыг даалгасан байна.

Монгол-Хятадын экспо нь хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах, хурал, форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм.