Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд манай талаас Орост суугаа ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцсон байна.

Энэхүү хөшөөг манай улсын санаачлагаар Дэлхийн хоёрдугаар дайнд Улаан армид хүчин зүтгэж Берлин хүртэл явсан Монгол морьдод зориулсан уран барималч А.Очирболд урлажээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр манай улс Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн байна. Улмаар 1943 онд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь Монгол морь байсан гэж түүхэнд бичигджээ.