ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Сингапурт энэ сарын дөрвөнд болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн бүсийн чуулганы сайд нарын 25-р уулзалтад оролцлоо.

Уулзалтаар хоёр сарын өмнө Сингапурт болсон Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт буюу Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөрийн тухай хэлэлцжээ. Мөн Мьянмар, Бангладешийн хооронд байгаа Рохинжагийн дүрвэгсдийн асуудлыг ярилцсан байна.

Түүнчлэн Монгол-Сингапурын бодлогын зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сард Улаанбаатарт зохиохоор боллоо.

Сайд нарын 25-р уулзалтад  Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн 10 улсаас гадна Орос, Хятад, Америк, Хойд Солонгос, Япон зэрэг улсууд оролцжээ.

Энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, сөргөлдөөн үүсэхээс сэргийлж, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байна.

Манай улс нь Сингапуртай 1970 онд дипломат харилцаа тогтоож, 2008 онд Сингапурт Элчин сайдын яамтай болсон юм.