Олон улсын Намбео судалгааны байгууллагын хийсэн орчны бохирдлын судалгаанд манай улс 102 орноос нэгт, Улаанбаатар хот дэлхийн 273 хотоос есд бичигджээ. Харин хамгийн бохирдол багатай улсаар Финланд шалгарсан байна.

Уг судалгаанд дэлхийн 102 орны 30.245 хүн оролцсон бөгөөд тухайн улсын агаар, ундны усны чанар, хог хаягдлын боловсруулалт, дуу чимээний бохирдол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, машины зогсоол зэрэгт өгсөн иргэдийн үнэлгээнд тулгуурлажээ. Үүнд манай улс агаарын бохирдол, хотод амьдрах сэтгэл ханамж гэх үзүүлэлтэд маш муу үнэлгээ авсан байна.  

Уг судалгаанд манай улс 2014 онд Иракийн ард буюу хоёрт бичигдэж байсан бол үүнээс хойш дөрвөн жил дараалан тэргүүлж байгаа юм.

Үүнээс гадна энэ жилийн хамгийн өндөр гэмт хэргийн гаралтай орнуудын жагсаалтад 18-д бичигджээ.

Эх сурвалж: Numbeo