Дэлхийн хамгийн чанартай эрүүл мэндийн системтэй орноор Голланд, Герман, Япон, Швеицар, Швед зэргийг нэрлэдэг бол хамгийн муу нь Сиерра Леон, Мьянмар, Конго, Либери, Малави гэх улсууд багтдаг байна. 

Харин манай улс эрүүл мэндийн систем сул орны тоонд багтдаг ба 2015 онд ДЭМБ 105 улсыг хамруулсан судалгаа явуулахад Монгол улс 28.29 оноогоор 103-т жагсжээ.

Үүнээс хойш буюу 2018 онд хувийн эмнэлэг 353-аар нэмэгдэж, эмийн санг 500 орчмоор ихэссэн байна. Мөн 2015 онд нэг эмчид 310 өвчтөн ногдож байсан бол 2018 онд 283 болон буурчээ.  Гэвч нэг сувилагчид ногдох өвчтөний тоо 10-аар нэмэгдэж 256 болсон байна. 

Улсын төсвийн найман хувийг эрүүл мэндийн салбарын зарлага эзэлдэг ба сүүлийн таван жилд зарлага 136 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Улмаар халдварт өвчин 25 хувиар, вируст гепатит 45 хувиар буурсан юм. 

Гэхдээ манай эрүүл мэндийн салбар дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хангалтгүй хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: WHO, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан