Энэ сарын 3-6-нд Ханой хотод Монгол, Вьетнамын засгийн газар хоорондын комиссын 17-р хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр хамтарсан протокол байгуулсан ба хоёр талын худалдааг эхний ээлжид 100 сая долларт хүргэх ажлыг хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал, гүн хөлдөөсөн хонь, ямааны мах болон далайн бүтээгдэхүүний мал эмнэлэг байгуулж, хорио цээрийн дэглэмийг баталгаажуулах ажлын хэсгийг 2020 оны нэгдүгээр улиралд харилцан солилцохоор тохиролцсон юм.

Мөн шууд нислэг эхлүүлэх, төмөр зам, далайн тээврийн сүлжээг өргөжүүлэх, Вьетнамын боомтод терминал ашиглах хэлэлцээг үргэлжлүүлж, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр болсон байна. 

Манай талаас худалдааг тэлэх чиглэлд эрчим хүчний, коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой гэсэн юм. Үүнээс гадна хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Вьетнамын хөрөнгө оруулагчдыг урьжээ. 

Хоёр улсын худалдааны эргэлт 2016 оны байдлаар 43 сая доллар байсан ба 40.1 сая долларын цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авчээ.