Их хэмжээний мөнгө, кредит карт хулгайлсан 30-аад насны гурван Монгол иргэнийг Тайландын Бангкок хотын Чит Лом гал тэрэгний буудлаас Лхагва гарагт баривчилжээ.  

О.Баярсайхан, Ц.Оюунболд, И.Ганболд болон өөр хоёр иргэн өнгөрсөн сард жуулчдын бүсээс 300 мянган бат буюу 22 сая орчим төгрөг хулгайлсан байна.

Нэр нь үл мэдэгдэх хоёр этгээд хулгайлсан мөнгөөрөө таван ширхэг iPhone X утас худалдан аваад Монгол руу буцжээ. Харин үлдсэн гурван хэрэгтэн галт тэрэгний буудлаас баригдах үедээ доллар, евро, вон зэрэг 100 орчим батын мөнгөн тэмдэгт биедээ авч явсан байна.

Энэ талаар Жуулчдын цагдаагийн газрын дэд төлөөлөгч, хошууч генерал Сурачет Хакпал, “Монгол улсын таван иргэн өнгөрсөн сарын 18-нд Тайландад ирсэн. Тэдний хоёр нь хулгайлсан мөнгөөрөө таван iPhone X утас худалдан аваад долдугаар сарын 26-нд Монгол руу буцсан” гэв.

Гэмт этгээдийг Тайландын хуулиар 100 мянган батаар торгож таван жилийн хорих ялаар шийтгэх юм.

Эх сурвалж: Bangkok post, Khaosodenglish