АН-ын зүгээс эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Тиймээс уг алдаанаасаа суралцан 2019 онд Засгийн газар, Монголбанк бодлогын уялдаа, холбоогоо сайжруулан, хамтран ажиллахыг санууллаа.

Өр, импорт, чанаргүй зээл болон эдийн засгийн дарамтын талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг Монголбанкнаас шаардсан байна. Учир нь, эдгээр асуудлыг 2019 онд баримтлах мөнгөний бодлогод тодорхой тусгах шаардлагатай байгаа гэнэ.

Инфляцитай холбоотой хэд хэдэн тайлбарыг Монголбанк хийлээ. Монголбанк Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна” гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярьсан юм.

Мөн тэд ипотекийн зээлийн олголт тааруу байгааг шүүмжилж, ипотекийн зээлд зориулагдсан мөнгө барилгын өрийн зээлийг хаахад зориулагдаж байна гэлээ.

Үүнээс гадна 2019 оны төсвийн огцом тэлэлтээс үүдэн иргэдийн амьдрал илүү хүндрэх магадлалтай байна. Монголбанкнаас гарч буй нийт зээлийн 80 хувийг хэрэглээний зээл, 20 хувийг үйлдвэрлэлийн зээл эзэлж байгаа нь тааруухан үзүүлэлт гэлээ. Тодруулбал,

  • Хэрэглээний зээл - 28 хувь

  • Худалдааны зээл - 15 хувь

  • Үл хөдлөхийн зээл - 12 хувь

  • ХАА зээл - 2 хувь

  • Уул уурхайн зээл - 8 хувь

  • Боловсруулах үйлдвэрийн зээл - 10 хувийг эзэлж байгаа юм.