Хамгийн үнэтэй зоос

Монголбанкны 95 жилийн ойд зориулан гаргасан уг зоос нь хоёр сая төгрөгийн үнэтэй юм. Энэ онд худалдаанд гарсан тус зоос 155.5 грамм жинтэй, 100 мм диамерттэй ба 999 сорьцын мөнгөөр урласан юм. 

Зураг: Монголбанк

Ерөнхийлөгчийн зоос

Үе үеийн ерөнхийлөгчид зориулан дурсгалын зоос гаргадаг ба уг зоосыг дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулан 2017 онд худалдаанд гаргасан байна. Үнийн хувьд 200 мянган төгрөг ба мөнгөөр бүрсэн зэс зоосны жин 50 грамм, диамерт нь 50 мм юм.

Зураг: Монголбанк

Монгол банхарын зоос

12 жилийн амьтдын дурсгалын зоосыг өнгөрсөн оноос эхлэн худалдаанд гаргасан бөгөөд 300 мянган төгрөгийн үнэтэй юм. Уг зоос 31.1 грамм жинтэй, 38.61 мм диаметртэй ба 999 сорьцын мөнгөөр урласан байна.  

Дөрвөлжин хэлбэртэй зоос

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд уг зоосыг 2018 онд худалдаанд гаргасан ба 999 сорьцтой мөнгөөр урласан байна. Зоос 31.1 грамм жинтэй бөгөөд 500 мянган төгрөгний үнэтэй юм.

Зураг: Монголбанк

Олимпын медальт тамирчдын зоос

Олимпын медальт Н.Түвшинбаяр зориулан 2008 онд гаргасан уг зоос 250 мянган төгрөгийн үнэтэй юм. Зоосыг 925 сорьцтой мөнгөөр урласан ба 25 грамм жинтэй, 38.61 мм диаметртэй юм. 

Зураг: Монголбанк

Мазаалайн зоос

Монгол орны байгаль, ховордож буй амьтанд зориулан гаргасан уг дурсгалын зоосыг 999 сорьцтой мөнгөөр хийсэн бөгөөд 300 мянган төгрөгийн үнэтэй юм. Жин нь 31.1 грамм, диаметр нь 38.61 мм ба 2017 онд худалдаанд гаргажээ. 

Зураг: Монголбанк