Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр чиглэлийн 27 километр төмөр зам хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо. 

Тус төмөр замыг анх удаа Монголчууд өөрсдөө буюу Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 1800 цэргийн алба хаагч ажилласан юм. Нэг цэргийн дундаж цалинг хоёр сая төгрөг байхаар тооцсон байна. 

Энэхүү төмөр замд мэргэжилтнүүд 100 жилийн баталгаа өгсөн ба 27 километр замын турш 16 ширхэг ус зайлуулах хоолой, авто замтай огтлолцох хоёр түвшний гүүр, бүх удирдлагаа автоматжуулсан байна.

Төмөр замыг Монголчууд барьснаар нэг километр төмөр замыг 800-900 мянган доллар буюу гадаадын компаниудаас гурав дахин бага өртгөөр бүтээн босгожээ. Ингэснээр 44 тэрбум төгрөгийг хэмнэсэн ба тус мөнгөөр орон сууц барихаар төлөвлөөд байна.