Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын Английн Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монголд анх удаа нүдний хоёр төрлийн шинэ хагалгааг амжилттай хийлээ.

Тодруулбал, гэмтлийн гаралтай нүүрний зургадугаар мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд Ботулины токсин мэс заслыг хийсэн байна. Ингэснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан зургаан настай хүүгийн нүдний  хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг болжээ.

Мөн төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа өнцөг нээх мэс засал буюу гониотоми хийж, амжилттай болсноор зургаан настай охины нүдний даралт буурч хэвийн болсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 11-р сард манай улсад анх удаа умайн хоргүй хавдрыг  өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж эмчлэх эмчилгээг нэвтрүүлсэн юм.

Зураг: ЭМЯ