Сагсан бөмбөгийн 3x3 ДАШТ зургаа хоногийн турш үргэлжлэх бөгөөд тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 улсын шигшээ баг оролцож байна. Манай улсын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай багууд нийт дөрвөн тоглолт хийх хуваарьтай байна.

Тэмцээнд оролцож буй багууд тав таваараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх ба хэсгээс шалгарсан багууд цааш олимпын системээр аваргаа тодруулах юм.  

3x3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ жил зургаа дахь жилдээ зохиогдож байгаа ба өнгөрсөн жилийн ДАШТ-д Монголын эрэгтэй баг анх удаа шилдэг наймд шалгарсан юм.

Мөн тэмцээний түүхэн дэх хамгийн амжилттай баг нь Сербийн эрэгтэй шигшээ бөгөөд өдгөө аварга цолыг хадгалж буй тэд өмнөх таван тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.

Монголын шигшээ багийн өнөөдөр хийх тоглолтын хуваарь:

Эрэгтэй баг

  • 16:50 цагаас МОНГОЛ - ОРОС
  • 20:50 цагаас МОНГОЛ - ЭСТОНИ

Эмэгтэй баг

  • 17:15 цагаас МОНГОЛ - ИРАН
  • 18:55 МОНГОЛ - РУМИН