Манай улсаас Италид суугаа элчин сайд Ц.Жамбалдоржид Ватиканы нууц архивын гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганога энэ сарын 16-нд Монголын эзэнт гүрний хаадуудын түүхэн захидлуудыг хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Их Монгол улс болон Ил Хаант улсын хаад 13-р зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг гардуулан өгсөн байна.

Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд хөөцөлдөн ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан түүхэн чухал баримтуудыг эх хуулбараар нь ийнхүү эх орондоо авчрахаар болжээ.

Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

Түүнчлэн ​Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болжээ.