Монголын иргэн криптовалют олборлодог сэнс, бичил схем бүхий дөрвөн төхөөрөмжийг хууль бусаар хил давуулах гэж байсныг Оросын хилийн албаныхан илрүүлжээ. 

Албаныхны мэдээлснээр сэжигтэн Алтайн хязгаарын Ташанта суурингийн хил дээр баригдсан ба төхөөрөмжийг нь хураан авсан байна. 

Оросын төв банкны мэдээлснээр гэмт хэрэгтнүүд криптовалютаас илүү бэлэн мөнгө хулгайлдаг байна. Заримдаа хадгаламжаа буцаахдаа криптовалют ашиглах тохиолдол байдаг ч энэ нь хулгайд өртөх магадлал өндөр учир бараг ашигладаггүй гэнэ. 

Эх сурвалж: Cointelegraph