Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа уулзалт, хэлэлцүүлэгт Монголын топ 20 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож, байгууллагын цэцэрлэг санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.

Хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллах нь үр дүнтэй алхам юм.

Одоогийн байдлаар Ариг гал ХХК, Дулааны цахилгаан станц-3, ТЕГ, Хууль сахиулахын их сургууль, ГХЯ2016-2020 оны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. зэрэг байгууллагын дэргэд 1300 гаруй хүүхдэд зориулсан цэцэрлэг ажиллаж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хүүхэд хамрагдаж чадаагүй юм.