Монголын зэс корпорациас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлт гаргалаа.

Энэхүү хүсэлтэд тус корпорацийн төлөөллүүд ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Эрэдэнэт үйлдвэрийн 49 хувь дээр үүсээд буй асуудлыг эв зүйгээр шийдье гэдгээ илэрхийлсэн гэж Монголын зэс корпорацын ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар хэллээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа болон 49 хувь дээр Засгийн газрын баримталж буй байр суурийг тодруулахыг хүсжээ.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан бөгөөд энэ хүрээнд тус үйлдвэрийн есөн албан хаагчийг халж, есөн өрөөг битүүмжилсэн юм.

Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа хууль тогтоомж зөрчин, мөнгө угаалт явуулсан эсэхийг нарийн тодруулах зорилготой гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.