СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолборын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажлыг гүйцэтгэж байна. 

Үүнтэй холбоотойгоор Шинэ анагаах ухааны их сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш хоёр км замыг хаахаар боллоо. Тухайлбал, тухайн хэсгийн замд Хан Богд кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг энэ сарын 9-11-нд хийж гүйцэтгэнэ. 

“МОНОС”-ын уулзвараас баруун тийш зам хаана

Сануулбал, өнөөдрөөс эхлэн ХУД-ийн 15-р хороо Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км автозамыг энэ сарын 23 хүртэл хааж байгаа юм. Иймд дээрх чиглэлд зорчих иргэдийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.