Монтенегрогийн дээд шүүхээс 2016 оны 10 сарын 26-ны сонгуулийн өдөр тухайн үеийн ерөнхий сайд Мило Жуконовичийг устгахыг завдсан хэрэгт Оросын хоёр тагнуулч, Монтенегрогийн сөрөг хүчний 11 улс төрчийг буруутгалаа.

Улмаар ор сураггүй болсон Оросын тагнуулч Эдуард Шишмаков, Владимир Попов нарт 12-15 жил, сөрөг хүчний улс төрчдөд 5-8 жилийн ял оноожээ.

Оросын талаас уг асуудалд холбоогүй гэж мэдэгдсэн бөгөөд Монтенегрогийн хуулийн дагуу дээд шатны шүүхэд гомдол мэдүүлэх эрхтэй юм.

Уг төрийн эргэлт хийхийг завдсан явдал нь Монтенегрог НАТО-д элсэхээс сэргийлэх гэсэн оролдлого гэж Шүүгчид үзжээ. Тус улс нь 2006 онд Сербиэс тусгаар тогтносон бөгөөд 2017 онд НАТО болон Европын холбоонд элсэх хүсэлт гаргасан юм.

Мило Жуконович нь 30-аад жилийн турш Монтенегрогийн ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 

Эх сурвалж: ReutersCNN