Морокко улсын нийслэл Рабат хотод олон мянган иргэд 2016, 2017 оны үеийн Риф мужийн авлига, ажилгүйдлийг эсэргүүцсэн 42 идэвхтнийг суллахыг шаардан жагслаа.

Мөн Морокко руу зэвсэг оруулах талаарх мэдээллийг хуулийнханд мэдэгдээгүй хэргээр гурван жилийн ял сонссон сэтгүүлч Хамид Эл Махдаоуиг суллахыг шаардсан байна.  

Касабланка хотын шүүх 14 хоногийн өмнө дөрвөн идэвхтэнд улс орны нэгдмэл байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр 20 жилийн хорих ял оноосон юм. Түүнчлэн бусад 35 идэвхтэнд 2-15 жилийн ял, нэг хүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Эсэргүүцлийн жагсаалд хоригдсон идэвхтнүүдийн гэр бүл, хүний эрхийн байгууллага, Амазин хөдөлгөөн, зүүний улс төрийн намууд болон хориглогдсон Исламын Ал Адл вал Исан хөдөлгөөнийхөн оролцжээ.

Эх сурвалж: BBC, Reuters