Оросын Архангельск мужид хог булах 10.5 тэрбум рублийн байгууламж барих ажлыг эсэргүүцэн 2000-3000 иргэд Бямба гарагт жагслаа. Тэд энэ үеэр тус мужийн захирагч Игор Орловыг огцрохыг шаардсан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн төлөвлөгөөний дагуу Москва хотын хогийг мужуудад аваачиж булахаар болсон юм.

Уг шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн 12 сараас хойш 26 мужид 30 мянга гаруй иргэд жагсаал хийж байгаа ба цагдаа нар жагсаалыг зохион байгуулсан найман хүнийг саатуулаад байгаа гэнэ.

Эх сурвалж: Moscow times