ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан хэврэгшиж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Мөн энэ амралтын өдрүүдэд баруун аймгийн нутаг, төвийн аймгийн хойд хэсгээр, найманд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Улмаар зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлаа хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарууллаа. 

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэх 10 удаагийн дуудлагаар ажилласан байна.