Ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон байгаа ч 11, 12-р сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотойгоор мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийлгүй,  бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

ОБЕГ-аас мөсөн дээгүүр зорчихгүй байхыг тогтмол сэрэмжлүүлж байгаа ч иргэд хайхрамжгүй байдлаасаа болж мөсөнд цөмрөх тохиолдлууд гарсаар байна. 

Тухайлбал, 12-р сард Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нууранд 10 тонн тоосго ачиж явсан Стивер маркийн автомашин живснийг нэгдүгээр сарын дөрвөнд гаргасан юм.