Моторола компани 2004 онд бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай гар утас болсон Разр загварыг шинэчлэн гаргалаа. 

Уг утас нь эвхэгддэг бөгөөд гаднаасаа хуучны Моторола утаснуудтай төстэй харагддаг байна. Галакси Фолдтой харьцуулахад нугалсан үед ямар нэг зай завсар гардаггүй гэнэ. Мөн гадна талдаа жижиг дэлгэцтэй ба нугалсан үед уг дэлгэцээр цаг харах, мессеж бичих, зураг дарах боломжтой байна. 

Дэлгэц нь дэлгээтэй үедээ 6.2 инч хэмжээтэй ба 128GB багтаамж, хурууны хээ уншигчтай юм. Үнийн хувьд бусад эвхэгддэг утаснуудтай харьцуулахад хамгийн хямд буюу 1500 доллараар худалдаалагдах гэнэ. 

Разр загварын урьдчилсан захиалга ирэх сарын 26-нд эхлэх ба 2020 оны нэгдүгээр сараас худалдаанд гарах юм. 

Моторола компани 2011 онд Дройд Разр гэх нимгэн, ухаалаг утас танилцуулж байсан ч Apple, Самсунгийн утаснуудаас болж амжилт үзүүлж чадаагүй байна. 

Эх сурвалж: CNN, Cnet