Мозилла корпораци гар утас, VR төхөөрөмж, файл дамжуулах аппликейшн зэргийн логог цогцоор нь шинэчлэхээр болжээ. Тэд хоёр хувилбар танилцуулж, хэрэглэгчдээс санал хурааж байгаа юм.

Уг хоёр хувилбарын нэг нь үнэгний толгойг дөрвөлжин дүрстэй болгосон бол нөгөөх нь галын дөлний дүрсээ хадгалж байгаа юм. Үүнээс гадна илүү өнгөлөг болгосон байна.

Компаний дизайнеруудын хэлснээр лого бүрийг хэд хэдэн үе шатаар сайжруулж эсвэл бүхэлд нь өөрчлөх гэнэ.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Firefox браузерын логон дээрх үнэгний сүүлийг галын дөл болгон өөрчилсөн юм.

Хэрэглэгчдийн саналыг авч байгаа уг хоёр хувилбар товлогдсон загвар биш бөгөөд эцсийн хувилбар гартал хэд хэдэн удаа өөрчлөгдөж магадгүй гэнэ.

Эх сурвалж: The Verge, Tech radar