Сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлгийг Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагчид авах юм.

Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үзэн тэтгэлэг олгохоор болжээ. Тодруулбал, 75 дээш хувийн ирцтэй D үнэлгээтэй бол 70 мянган төгрөг, С бол 80 мянга, В бол 90 мянга төгрөг, А бол 100 мянган төгрөг гэсэн шатлалаар олгох гэнэ.

Харин тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол сургалтын 85 сургууль байгаа ба энэ хичээлийн жилд 37 мянга гаруй оюутан суралцаж байгаа юм. 2017 оны судалгаар МСҮТ-ийн төгсөгчдийн 46.1 хувь нь ажлын байранд гардаг гэх дүн мэдээ байна.