Тайландын үндэсний Муай Тай боксоор хичээллэдэг Ануча Тасако Ням гарагт болсон тэмцээний үеэр тархиндаа цус харваж 13 насандаа хорвоог орхисон юм.

Уг хэргээс болж Тайландын спортын сайд Вирасак Ковсурат хуульд 12-оос доош насны хүүхдүүдийг тэмцээнд орохыг хориглох 12-15 насныхныг толгойн хамгаалалтай тулалдуулах зэрэг өөрчлөлт оруулах санал гаргалаа.

Талийгаач хүү анх мөнгө олж хүссэн зүйлээ худалдаж авах зорилгоор долоо, найман настайгаасаа эхлэн уг спортоор хичээллэсэн бөгөөд нас барах хүртлээ 170 тулаан хийсэн байна. Тэрээр найман настайдаа анхны тулаандаа ялалт байгуулж, есөн долларын шагнал хүртсэн ба түүний сүүлийн тулааны шагналын сан 60 доллар байсан гэнэ.

Муай Тай боксоор амжилт гаргах нь ядуу айлын хүүхдүүдэд ар гэрээ тэжээх боломж олгодог учир хүүхдүүд багаасаа уг спортоор хичээллэж эхэлдэг байна. Гэвч эмч нар 15-аас доош насны хүүхдэд толгойдоо цохилт авах нь тархины гэмтэлд хүргэдэг гэдгийг байнга сануулдаг гэнэ.

Эх сурвалж: BBC, Business insider