Жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийн 35 орны 273 тамирчин, Номхон далайн дөрвөн улсын 22 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 18 жүдоч ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөх юм.

Сануулахад, энэ сарын эхэнд Туркийн Анталья хотноо зохиогдсон олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээнд Монголын баг тамирчид оролцож,  -52 кг-д МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээнд оролцох Монголын баг тамирчид,

Эрэгтэй

  • 60 Л. Өнөболд Э. Ариунболд
  • 66 Н. Мөнхбаяр, Ё. Басхүү
  • 73 Ц. Цогтбаатар
  • 81 О. Ууганбаатар
  • -90 Э. Мөнхжаргал
  • -100 Л. Отгонбаатар
  • +100 Ө. Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48 Г. Наранцэцэг
  • 52 Л. Сосорбарам
  • 57 Л. Энхрийлэн Д. Сумъяа
  • 63 Б. Ганхайч
  • 70 Ц. Батцэцэг
  • -78 О. Мөнхцэцэг С. Шүрэнчимэг
  • +78 Э. Гандиймаа