Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Чингисийн талбайд Бидний хот сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.

Уралдаанд Монголын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн баг болон ТББ, аж ахуйн нэгж, элчин сайдын яамд төсөл боловсруулан оролцох боломжтой юм.

Сонгон шалгаруулалтад оролцогч өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга боловсруулах шаардлагатай байна. Мөн мөсөн хотхон байгуулах төслөө битүүмжлэн ирүүлэх ба материалыг энэ сарын есний 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газарт хүлээлгэн өгнө.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг энэ сарын 11-нд багтаан зарлах ба зарласан өдрөө шалгарсан багтай гэрээ байгуулах юм.