Найм дахь удаагаа зохиогдох Karakorum ice festival 2019 мөсөнд авиралтын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхоны хүрхрээнд зохиохоор боллоо. 

Тэмцээнд аймаг сум дүүргүүдээс шалгарсан баг тамирчид, их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцох юм. Ялагч нь нэг сая төгрөг, цомын эзэн болох ба Ice Challenge Mongolia гэх нэрээр нь дотоод, гадаадын жуулчид сайн мэддэг байна. 

Энэхүү тэмцээнийг Монголиа экспедишнс энд турс ХХК, МУГТ Г.Өсөхбаяр нарын санаачилгаар 2012 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.