Америкийн Жеоржиа мужийн техникийн их сургуулийн эрдэмтэд муурны хэлнээс санаа авч 3D сам бүтээжээ.

TIGR гэх уг сам нь муурны хэлнээс дөрөв дахин том арзгар тэмтрүүлтэй бөгөөд силиконон гадаргуутай гэнэ. Уг самны тусламжтайгаар муурны үсийг энгийн самнаас илүү хялбар аргаар цэвэрлэх цаашлаад тос, эм түрхэх, харшил үүсгэгч нянг устгах боломжтой аж.

Учир нь муурны шүлсэнд харшил үүсгэгч бодис агуулагддаг бөгөөд уг самыг ашигласнаар муур биеэ долоох шаардлагагүй болох гэнэ.

Муурны хэлийг CT дурангаар харахад зүгээр ч нэг арзгар биш харин 300 орчим дэгээ шиг тэмтрүүлтэй байжээ. Тэд ийм хэлнийхээ тусламжтайгаар хоолоо хатгаж идэх, биеийнхээ үсний ширхэг бүрийг сайтар цэвэрлэхээс гадна сэрүүцдэг байна. Муурнаас гадна шилүүс, ирвэс, арслан, бар зэрэг амьтад ийм төрлийн хэлтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: Science alert, Lowellsun