Канадын засгийн газар Мьянмар улсын ерөнхийлөгч Ан Сан Су Чигийн хүндэт иргэний өргөмжлөлийг албан ёсоор хураан авлаа.

Ан Сан Су Чи 2007 онд Канадын хүндэт иргэн болсон бөгөөд Мьянмар дахь Рохинжа үндэстний хүчирхийллийн асуудлаас болж ийнхүү Канадын хүндэт иргэний статусаа хураалгаж буй анхны хүн боллоо.

НҮБ өнгөрсөн сард Мьянмарын зэвсэгт хүчин олон мянган Рохинжа үндэстний орон гэрийг шатааж хүчирхийлж хөнөөсөн талаар мэдээлсэн юм.

Ан Сан Су Чи Мьянмар улсад ардчилсан систем авчирсныхаа төлөө 1991 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

Эх сурвалж: Business Insider, SCMP