Мьянмарын үндэсний нисэх компаний нисгэгч, ахмад Миат Мое Аун урд дугуй нь гацсан онгоцыг амжилттай газардууллаа.

Онгоц Янгон хотоос Мандалай нисэх буудалд газардах гэж байсан ч урд дугуй нь буугаагүй байна. Улмаар нисгэгч онгоцны жинг багасгахын тулд бензинийг нь асгаж удирдлагын төвөөс газардах зөвшөөрөл хүлээн нисэх буудлыг хоёр удаа тойрчээ.

Гэвч онгоцны урд дугуйг янзлах боломжгүй байсан тул онгоцыг аюулгүйгээр гулгуулан газардуулсан байна. Ингэснээр онгоц 25 секундийн дараа зогссон бөгөөд 89 зорчигч гэмтэл бэртэл аваагүй гэнэ.

Тус улсын тээврийн сайд Уин Хант нисгэгчийн ослын үед авсан чадварлаг арга хэмжээг өндрөөр үнэлсэн байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Мьянмарын Янгон олон улсын нисэх буудалд Биман Бангладеш авиа компаний онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас газардах талбайгаас гарч 17 хүн гэмтжээ.

Эх сурвалж: BBC, The guardian