Мьянмарийн Мон мужид орсон их хэмжээний борооны улмаас Баасан гарагт үер болж хөрсний нуралт үүссэнээс болж 65 хүн амиа алдлаа. 

НҮБ-ын мэдээлснээр 80 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. Мьянмарийн олон муж үерт автсан ч Мон мужид гамшгийн хэмжээ хамгийн их байгаа ба зарим сургуулийг түр хугацаагаар хаажээ. 

Дэд ерөнхийлөгч Хэнри Ван Тио Даваа гарагт гамшгийн бүсэд ажиллаж аврах завийг нэмэгдүүлэхийг албаныханд үүрэгдээд байна. 

Эх сурвалж: BBC, Xinhua