Хотын дарга С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллаж, улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 

Энэ үеэр Налайхын 63-р байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын гүйцэтгэл 80 хувьтай байгаа ба наймдугаар сарын нэгэнд бүрэн ашиглалтад орно гэж мэдэгдлээ. 

Налайх дүүрэгт энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдах бөгөөд 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга 11-р сард ашиглалтад орно. 

Харин Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайхын 63-р байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км зам, Налайх-Чойрын 20.9 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүнээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53-р байрны гадна фасадны ажил, 35, 39-р байрны бохирын шугамыг солих ажлыг хийж байгаа юм.