Жин ихтэй нярай хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүний харшил, чонон хөрвөс тусах магадлал өндөр гэдгийг Австралийн эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, хүүхдийн жингийн нэг кг тутамд харшлын эрсдэл 44 хувь, чонон хөрвөс тусах эрсдэл 17 хувиар нэмэгддэг байна.  

Нярайн дундаж жин 3.4 кг байдаг хэдий ч 2.5-4 кг хүртэлх жинтэй хүүхдийг хэвийн гэж үздэг юм. Судлаачид Европын 42 судалгааны мэдээллийг шинжлэхэд хоёр сая гаруй хүн чонон хөрвөс, 70 мянга орчим нь харшил, 100 мянга гаруй нь ханиадтай байжээ. 

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хүүхдүүд байсан ба өсөлт багатай хүүхдийн дархлаа өндөр байдаг байна. 

Хүнсний бүтээгдэхүүний харшил болон чонон хөрвөс нь ген ба бусад гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан дархлаатай холбоотой өвчин юм. Үүнээс гадна өндөг зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүний харшил хүүхдийг том болоход арилдаг бол самрын харшил зэрэг нь насан туршид нь үлддэг байна. 

Эх сурвалж: Dailymail