ХУД-ийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулаан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг хийнэ. 

Энэ хүрээнд өнөөдрийн 23:00 цагаас Пүрэв гарагийн 07:00 цагийн хооронд Наадамчдын зам дагуух 200 метр хэсгийг түр хаах юм. 

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил батлагдсан графикийн дагуу тавдугаар сарын 15-наас эхэлсэн байна.