Энэ сарын 9,10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгийн нутаг, төвийн аймгийн зарим газраар, 12-нд баруун аймгийн зарим газар, төвийн аймгийн нутаг, говийн аймгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 

Харин говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх гэнэ. Улмаар энэ сарын 11-12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.