Үндэсний их баяр наадмын тасалбарыг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвөөр худалдаалахаар боллоо. 

Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-нд борлуулах ба иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгох юм. Наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбар 16 мянга болон 24 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвөөр борлуулах бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг байх юм.

Энэ жилийн наадмын нээлтийг 10 мянга гаруй жуулчин үзэх хүсэлт гаргасан байна. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай учир Naadam night шоуг энэ сарын 11-ний орой 21:00 цагт Паркад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Шоугаар наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг жуулчдад зориулан Англи хэл дээрх хөтлөлттэйгөөр дахин тоглох юм.