Бид тоймлоё, Та унш

2019.09.06 Баасан                                                    Image result for sun rainy icon 18°C  2,671.53  Нас уртасна

Чухлыг тоймлоё 


Өрөө төлдөггүй 6 компанийг прокурорт шилжүүллээ

ЗГХЭГ-аас Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ТОСК, Эрэл, Хөтөл, Кью Эс Си, Монгол Драй Милк, Капитал банкийг шүүхэд өгөх тухай албан бичгийг Ерөнхий прокурорт хүргүүллээ. Учир нь эдгээр байгууллагын нийт зээл ₮1.2-1.3 их наядад хүрч, Хөгжлийн банк цаашид зээл олгож чадахгүйд хүрчээ. 

Прокурор яагаад шүүхэд өгнө гэж? 

Хуульд зааснаар Ерөнхий прокурор улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд тус хуулийн заалт огт хэрэгжиж байгаагүй ба ийнхүү хэрэгжүүлж эхэлснээр улсын хөрөнгийн шамшигдуулах, ял завших асуудал багасах гэнэ. 

Хэн, хэдэн ₮-н зээлтэй вэ?  

Хөтөл ₮161.5 тэрбум, ТОСК ₮355.5 тэрбум, Кью Эс Си ₮187.6 тэрбум, Эрэл ₮99.5 тэрбум, Монгол Драй Милк ₮39.4 тэрбумын зээлтэй. Мөн Эрдэнэтийн 51%-г барьцаалж Стандарт банкнаас зээл авсан Жаст группээс $40 саяын эргэн төлөлтийг нэхэмжлэх юм. Хөгжлийн банк нь ОУ-ын зээл, бондын хөрөнгөөр улсын ЭЗ-г солонгоруулах томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэх үүрэгтэй байна.


ЗЦ-ийн гүүрэн гарцыг 9/16-нд нээнэ 

Гэхдээ зөвхөн Хоме плаза руу чиглэсэн 4 эгнээ гүүрийн хөдөлгөөнийг нээх юм. Уг нь графикийн дагуу тус гүүр 8/25-нд ашиглалтад орох ёстой байсан ч цаг агаараас болж удааширсан байна. Гүүрэн гарц энэ онд бүрэн ашиглалтад орох ба тус хэсэг нь УБ-ын ачаалал ихтэй замын нэг юм. Харин бүрэн ашиглалтад орсноор түгжрэл 40-50% буурах гэнэ. 


Нүүрсний экспорт нэмэгдэнэ 

Эрдэнэс-Тавантолгойн Оросын Фэско групптэй хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийн ТЭЗҮ бэлэн боллоо. Ингэснээр төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тн-д хүргэх юм. Манай улсын нийт экспортын 41%-г нүүрс дангаараа бүрдүүлдэг ба 2020 он гэхэд зөвхөн Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 30 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. 


Ялтан шилжүүлэх хуулийг бүрэн цуцаллаа

Хонг Конгийн удирдагч Кэрри Лам ийнхүү жагсагчдын 5 шаардлагын 1-г биелүүллээ. Мөн Цагдаагийн асуудал хариуцсан хороонд 2 гишүүн шинээр томилж, нийгмийн асуудлыг шалгана гэлээ. Харин ардчиллын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цагдаа нарын хүчирхийллийг шалгах зэрэг жагсагчдын бусад шаардлагад хариу өгөөгүй байна. Гэвч ажиглагчид хуулийг бүрэн цуцалснаар жагсаалыг намжаахгүй гэжээ.


Уйгурчуудын утсыг Хятад тагнадаг байжээ

Хятадын ЗГ-тай холбоотой сайтууд хэрэглэгчийнхээ утсанд тагнуулын программ суулгаж байсныг судлаачид илрүүллээ. Эдгээр сайтыг Уйгурчууд ихээр ашигладаг ба iPhone утсанд ч нэвтэрч мессеж, нууц үг, байршил зэргийг нь хулгайлсан байна. Дээрх сайтууд нь Гүүглийн жагсаалтад гарч ирдэг учир өөр орны иргэд ч нэвтэрдэг байжээ.

Таны сонорт


Image result for bus icon Дархан, Сэлэнгийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр