Алдарт Найзууд цувралын 25 жилийн ойд зориулж бүтээсэн дөрвөн шинэ анги ирэх сарын 23, 28 болон 10-р сарын хоёронд Америкийн 1000 гаруй кино театрын дэлгэцнээ гарах гэнэ.

Уорнер Брос кино компанитай хамтран зохион байгуулах ойн баярын үйл ажиллагааны үеэр цувралын хамгийн алдартай 12 ангийн цоморлиг болон жүжигчдийн ярилцлага, зураг авалтын үеэр болсон хөгжилтэй агшин зэргийг үзүүлэх юм. 

NBC телевизээр 1994 оны есдүгээр сараас эхлэн Найзууд цувралын нийт 10 улирлын 236 анги цацагдсан юм. Зургаан найзын нөхөрлөл, хайр дурлалын талаар өгүүлдэг тус кино нь бүх цаг үеийн хамгийн алдарттай цувралын нэг болжээ. 

Эх сурвалж: Forbes, Screenrant