Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хучилтын ажил хийгдэж байна. Тус хэсгийн зам хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байгаа ба далан, хоолой туннелийн ажил бүрэн дууссан юм. Замын хучилтыг 10 сарын 10-нд дуусгаж хөдөлгөөнийг 25-нд нээхээр төлөвлөсөн байна

Налайхын замыг шинэчилснээр замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдал нэмэгдэж, түгжрэл, агаарын бохирдол буурна гэж албаныхан үзжээ. Тус замыг Хятадын Засгийн газрын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэчилж байгаа юм. 

Замын ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Тэгшплант ХХК, Гашууны гол ХХК, Дарданговь ХХК гэх Монголын гурван компани ажиллаж байна.