Лондоны загвар зохион бүтээгч Доминик Вилкокс намхан хүмүүст зориулсан Нэг фут өндөр гэх нүдний шил бүтээжээ.

Уг шил нь 45 градусын налуутай хоёр тольноос бүрдэх бөгөөд үүгээр юмсыг өндөр хүмүүсийн харааны түвшнээс харах боломжтой гэнэ. Энэхүү бүтээлийг энэ онд Лондон хотноо зохиогдсон D&AD наадмын Өдөр тутмын асуудлын хосгүй шийдэл үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан ба худалдаанд гараагүй байна.

Лондоны Урлагийн коллежийг төгссөн Вилкокс уг шилийг зохион бүтээх санааг хөгжмийн тоглолт үзэж байхдаа олжээ. Тэрээр энэ үеэр намхан үзэгчид тайзыг харах хүндрэлтэй байгааг ажигласнаар тэдэнд тулгардаг уг асуудлыг шийдэх арга боловсруулсан байна.

Вилкокс энэ талаар ярихдаа, “Дэлхий дээр маш олон асуудлууд байдаг. Үүнийг шийдвэрлэхэд олон хүний оролцоо хэрэгтэй. Үүний тулд хүн бүр шинэлэг санаа бодож олох чадвараа хөгжүүлэх нь зөв” гэжээ.

Эх сурвалж: The sun, 9gag