Өнгөрсөн Баасан гарагт хаалтаа хийсэн намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, УИХ-ын 51 тогтоол баталжээ. 

Тухайлбал, улсын төсөв, Сонгуулийн тухай, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Өмгөөллийн тухай,  Засгийн газрын тусгай сангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулийг баталсан байна.

Мөн холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол гурван удаа зохион байгуулсан байна. Үүнээс гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм.

Сонирхуулбал, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сард эхэлнэ.