МҮБХ-оос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд товлоод байсан ч бөхийн холбооны зөрчлөөс үүдэн цуцлагдаад байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс бөхийн өргөөнд нэвтэрч үймээн гаргасны улмаас Цагдаагийн албан хаагчид Бөхийн өргөөг дахин хамгаалалтад авч, одоогоор ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглоод байна.

Харин МҮБХ-оос намрын нээлтийн барилдааныг дахин товлож энэ сарын зургаанд Алдар спорт хорооны зааланд зохиохоор боллоо. Өнгөрсөн амралтын өдөр товлосон барилдаанд улс аймгийн цолтой 180 гаруй бөх бүртгүүлээд байжээ.

Мөн тухайн өдөр гацууртын Л.Чинбатын талаас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан учир Бөхийн өргөөг өөрийн мэдэлд шилжүүлэх шаардлага хүргүүлж байна гэж мэдэгдсэн юм.

Харин Б.Бат-Эрдэнийн талаас шүүхээс аль нэг талд шийдвэр гаргаагүй, хэрэг захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр яригдаж байгаа гэжээ.